ОХУ Вьетнамд нууц мэдээлэл дамжуулсан эрдэмтнээ яллажээ

2020-02-14

 

ОХУ-ын Ростов мужийн шүүх тус мужийн Новочеркасск мужийн харьяат, техникийн шинжлэх ухааны доктор Алексей Темиревийг эх орноосоо урвасан хэрэгт буруутган чанд дэглэмтэй хорих газар 7.5 жилээр хорих ял оноосон тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны тогтоосноор Алексей Темирев нь өөрийн зохион бүтээж байсан нууцын зэрэглэлтэй роботын тухай мэдээллийг Вьетнамын оюутанд дамжуулан худалдаж байжээ. Тэрээр нууц мэдээллийг Вьетнамд худалдсаныхаа дараа гэнэт үнэтэй байр, автомашинтай болж хууль сахиулах байгууллагынхны хараанд өртсөн гэнэ.

Эрдэм шинжилгээний “Мехатроника” байгууллагын үүсгэн байгуулагч тэрээр 64 настай бөгөөд ОХУ-ын робот техникийн тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг аж.

Б.Төгсөө