Н.Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ

2020-02-14

 

Хасаг улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын 30 настай ач хүү Айсултан Назарбаев Их Британиас улс төрийн орогнол хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээлжээ.

Тэрээр Орос, Хасагийн Засгийн газар хоорондын их хэмжээний авлигын тухай мэддэгээ “Times” сонинд дэлгэрэнгүй ярьснаа хэлсэн байна. Түүний өгсөн ярилцлага удахгүй гарах гэнэ.

Нурсултан Назарбаевын охин Даригатай суусан түүний эцэг Рахат Алиев 2015 онд Австрийн шоронд сэжигтэйгээр амь үрэгдсэн билээ. Рахат Алиевыг Нурсултан Назарбаевын санаачилсан төрийн өмчийн “Нурбанк”-ийн удирдлагыг хороосон хэрэгт буруутган Хасагийн Засгийн газар Австриас хүлээлгэн өгөхийг удаа дараа хүссэн ч татгалзсан хариу авч байсан юм.

Б.Төгсөө