МЕДАЛЬТАНД (олимп, олимпийн төрлийн ДАШТ-ий) сар бүр УРАМШУУЛАЛ ОЛГОДОГ

2020-02-12

Ажлын гараагаа 1990 онд эхэлсэн Р.Нямдорж тэргүүнтэй Монголын Үндэсний бөхийн холбооныхон эхний 25 жилдээ олон ажлыг сэдэж, хэрэгжүүлсэн. Тэдгээрээс гайгүй дөмөг нь улсын цолтой бөхчүүд 45 нас хүрэнгүүтээ жил бүр, Улсын баяр наадамд шөвгөрсөн барилдааныхаа амжилтын үзүүлэлтээр мөнгөн урамшуулал авдаг журам юм.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны наймдугаар сард, олимпын наадамд багтдаг их спортын төрлөөр олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын харьяат тамирчдад амжилтаар нь тооцож сар бүр мөнгөн урамшуулал олгох зарлиг буулгасан. Тэрбээр МҮБХ-ноос үндэсний спортын тамирчин ахмад бөхчүүддээ амжилтын үзүүлэлтээр нь тэтгэлэг олгодог журмаас санаа авсан байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Ямар ч байсан энэ зарлиг их спортод амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнуудаа медаль авсан цагаас нь эхлэн бүх насаар нь хөхиүлэн сайшаасан зөв шийдэл болсон билээ. Зөвхөн манай улсад л хэрэгжүүлдэг уг урамшууллыг  хэрхэн олгодог талаар сонирхуулахад,

Олимпын наадмын медаль:

– алт 4.0,

– мөнгө 3.0,

– хүрэл 2.0 сая төгрөг,

олимпын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий медаль:

– алт 2.0,

– мөнгө 1.0,

– хүрэл 0.5 сая төгрөгийн сар тутмын мөнгөн урамшуулалтай. Зарлигт Монгол Улсын иргэн гэж заасан учраас 2002 онд иргэншлээ өөрчилж, Германы харьяат болсон буудлагын Д.Мөнхбаяр гавьяат 1992 онд олимпоос авсан хүрэл, 1998 онд ДАШТ-ээс хүртсэн алт, хүрэл медальдаа урамшуулал авах эрхгүй юм билээ.

Монгол Улсынхаа төрийн далбааг их спортын цэнгэлдэх хүрээлэн, танхимд мандуулж явсан, улмаар зодог тайлсан тамирчдын жил тутам авдаг мөн­гөн урамшууллын жагсаалтаас танилцуулъя. (О-олимпын, д-дэлхийн аварга шалгаруулах тэмцээний …)

  1. З.Ойдов (о-1 мөнгө, д-2 алт, д-1 хүрэл, чөлөөт бөх) – 90.0 сая төг
  2. Х.Баянмөнх (о-1 мөнгө, д-1 алт, д-2 мөнгө, чөлөөт бөх) – 84.0 сая төг
  3. П.Сэрдамба (о-1 мөнгө, д-1 алт, д-1 хүрэл, бокс) – 66.0 сая төг
  4. Э.Бадар-Ууган (о-1 алт, д-1 мөнгө, бокс) – 60.0 сая төг
  5. Х.Цагаанбаатар (о-1 хүрэл, д-1 алт, д-1 хүрэл, жүдо) – 54.0 сая төг
  6. С.Ням-Очир (о-1 хүрэл, д-2 хүрэл, жүдо) – 36.0 сая
  7. У.Мөнх-Эрдэнэ (о-1 хүрэл, д-2 хүрэл, бокс) – 36.0 сая
  8. Д.Сэрээтэр (о-1 хүрэл, д-1 хүрэл, чөлөөт бөх) – 30.0 сая төг
  9. Д.Отгондалай (о-1 хүрэл, д-1 хүрэл, бокс) – 30.0 сая
  10. Ч.Дамдиншарав (о-1 хүрэл, чөлөөт бөх) – 24.0 сая төг
  11. Р.Даваадалай (о-1 хүрэл, жүдо бөх) – 24.0 сая төг
  12. Н.Энхбат (о-1 хүрэл, бокс) – 24.0 сая төг
  13. Н.Баярсайхан (о-1 хүрэл, бокс) – 24.0 сая төг
  14. Д.Нармандах (о-1 хүрэл, жүдо бөх) – 24.0 сая төг
  15. О.Пүрэвбаатар (д-2 мөнгө, чөлөөт бөх) – 24.0 сая
  16. Б.Болд (д-2 мөнгө, чөлөөт бөх) – 24.0 сая төг
  17. М.Хойлогдорж (д-1 мөнгө, д-1 хүрэл, чөлөөт бөх) – 18.0 сая төг
  18. 18. А.Энхээ (д-1 мөнгө, д-1 хүрэл, чөлөөт бөх) – 0 сая төг
  19. 19. Б.Наранбаатар (д-1 мөнгө, д-1 хүрэл, чөлөөт бөх) – 0 сая төг
  20. 20. З.Дүвчин (д-1 мөнгө, чөлөөт бөх) – 0 сая төг
  21. 21. Т.Үйтүмэн (д-1 мөнгө, бокс) – 0 сая төг
  22. 22. О.Балжинням (д-1 мөнгө, жүдо) – 12.0 сая төг
  23. 23. Д.Баттулга (д-1 мөнгө, жүдо) – 12.0 сая төг
  24. 24. Х.Эрдэнэ-Од (д-1 хүрэл, эмэгтэй жүдо) – 6.0 сая төг
  25. 25. Э.Цогтжаргал (д-1 хүрэл, бокс) – 0 сая төг
  26. 26. Н.Бүргэдаа (д-1 хүрэл, чөлөөт бөх) – 0 сая төг
  27. 27. Ц.Цогтбаяр (д-1 хүрэл, чөлөөт бөх) – 0 сая төг
  28. 28. Ц.Энхжаргал (д-1 хүрэл, эмэгтэй чөлөөт бөх) – 0 сая төг
  29. 29. Д.Нармандах (д-1 хүрэл, эмэгтэй чөлөөт бөх) – 0 сая төг
  30. 30. Б.Одончимэг (д-1 хүрэл, эмэгтэй чөлөөт бөх) – 0 сая төг

31.

32…

Ташрамд хэлэхэд, одоогоор зодог тайлаагүй, их спортод ид хүч үзэж буй жүдогийн Н.Түвшинбаяр аварга (о-1 алт, о-1 мөнгө, д-1 хүрэл. Жилд 90 сая төгрөг), чөлөөтийн С.Батцэцэг гавьяат (о-1 хүрэл, д-2 алт, д-1 мөнгө. Жилд 84 сая төгрөг) тэргүүтэй олимп, ДАШТ-ий медальт манай тамирчид ч ялгаагүй зарлигийн дагуу мөнгөн урамшууллыг сар тутам авч байгаа.

Е.МЯГМАРСҮРЭН