Хятадад илэрсэн хатгаа үүсгэгч шинэ титэмт вирус Япон руу нэвтэрчээ

2020-01-16

 

Японд хатгаа үүсгэгч шинэ титэмт вирус илэрсэн тухай “Kyodo News” агентлаг уламжиллаа.

Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлэхдээ тус улсын Канагава мужид амьдардаг 30 настай хятад эрэгтэйн биед шинэ титэмт вирус илэрчээ. Хятадын Ухан хотоос эргэж ирсэн түүнийг яаралтай эмнэлэгт хэвтүүлж тусгаарласан байна.

Японы Засгийн газар шинэ титэмт вирусын тухай мэдээлэл цугглуулан энэ вирусын тархалтыг зогсоох штаб байгуулан ажиллаж эхэлжээ.

Хятадын Хубэй мужийн Ухан хотноо энэ сарын 11-нд урьд өмнө мэдэгдэж байгаагүй цоо шинэ титэмт вирусээр халдварлаж өвчилсөн хижээл насны эрэгтэй хатгааны улмаас нас барсан билээ. Хубэй мужид 59 хүнд тус вирус халдварлажээ. Шинэ титэмт вирус түүнчлэн Тайландад илрээд байгаа юм.

Б.Төгсөө