Никита Михалков: Жириновскийг сольж болно, харин төрийн дууллыг хэрхэвч болохгүй

2020-01-16

 

ОХУ-ын Төрийн думын гишүүн, Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский тус улсын хэт урт төрийн дууллыг өндөр настнууд, эмэгтэйчүүд, хүүхдүүд дуулахад хүндрэлтэй тул богиносгох юм уу солих нь зүйтэй гэсэн билээ.

 

Үүний хариуд Өвөрмонголын малчны тухай “Уурга” киногоороо “Оскар”-ын шагнал хүртэж байсан ОХУ-ын нэрт найруулагч Никита Михалков, “Жириновскийг сольж болно, харин төрийн дууллыг хэрхэвч болохгүй” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний санаачилгаар тус улсын Төрийн дум 2000 онд төрийн дууллаар 1944 оноос ЗХУ-ын төрийн дуулал байсан А. Александровын ая, Г.Эль-Регистан, С.Михалков нарын үгийг бичсэн дууг сэргээн хэрэглэхээр шийдвэрлэсэн билээ.  Ингэхдээ дууны үгийг С.Михалковоор өөрчлүүлжээ. Алдарт зохиолч, яруу найрагч С.Михалков Никита Михалковын аав аж.

Тухайн үед Төрийн думын олон гишүүн ЗХУ-ын төрийн дууллыг сэргээснийг эрс эсэргүүцэж байжээ.

Б.Төгсөө