В.Путин ОХУ-ын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа

2020-01-16

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийнхөө хамгийн ойрын хамтрагч Д.Медведевийн удирдсан тус улсын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь гэнэт огцруулсан явдал дэлхий нийтийг цочирдуулаад байна. Засгийн газрын сайд нарт энэ тухай ердөө нэг цагийн өмнө мэдэгдсэн аж.

В.Путин Д.Медведевийн Засгийн газар үндэсний төслүүдийн хэрэгжилт дээр хангалтгүй ажилласан гэж үзсэн нь ийм шийдвэр гаргах үндэслэл болсон гэж зарим эх сурвалж мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч түүнчлэн Д.Медведевийг тус улсын Аюулгүйн зөвлөлийн орлог даргаар томилж, харин Ерөнхий сайдад Татварын албаны дарга М.Мишустины нэрийг дэвшүүлсэн байна.

Үүнээс өмнө В.Путин тус улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Төрийн думд Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Ерөнхий сайд, Засгийн газрын бүх сайдыг батлах эрх олгох санаачлага гаргасан билээ.

Б.Төгсөө