“Реал” Испанийн супер цомын эзэн боллоо

2020-01-13

Испанийн супер цомын төлөө тус улсын АШТ ба цомын тэмцээнд түрүүлсэн Мадридын хоёр баг буюу “Реал”, “Атлетико” Саудын Арабын Жидда хотноо өчигдөр өрсөлдлөө. Тоглолтын үндсэн ба нэмэлт цагуудад гоол ороогүй бөгөөд ялагчийг тоглолтын дараах цуврал пеналтигаар тодруулсан юм.

11 метрийн цэгээс “Атлетико”-гийн Саул багана онож, улмаар Партейн цохилтыг хаалгач Куртуа хааснаар “Реал” супер цомын эзэн болжээ.

“Реал” — “Атлетико” — 0:0. Пеналти — 4:1

Пеналти: Карвахал — 1:0. Сауль — 1:0 (багана). Родригу — 2:0. Партей — 2:0 (хаалгач). Модрич — 3:0. Триппьер — 3:1. Серхио Рамос — 4:1.

“Реал”: Куртуа, Карвахал, Серхио Рамос, Варан, Менди, Каземиру, Валверде, Кроос (Винисиус Жуниор, 103), Модрич, Иско (Родригу, 60), Йович (Диас, 83).

“Атлетико”: Облак, Триппьер, Хименес (Савич, 98), Фелипе, Лоди (Льоренте, 89), Эррера (Витоло, 56), Партей, Саул, Корреа, Жоау Феликс (Ариас, 101), Мората.

Шар хуудас: Фелипе, 27. Партей, 74. Менди, 90+2. Модрич, 90+3. Валверде, 111. Хименес, 111. Савич, 115. Карвахаль, 115. Корреа, 115.

Улаан хуудас: Валверде, 115.

Шуугч: Санчес Мартинес.

Саудын Араб. Жидда. “Кинг Абдалла Спортс Сити” цэнгэлдэх хүрээлэн.

Б.Төгсөө