Филиппинд галт уул дэлбэрч гурван хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

2020-01-13

Филиппиний нийслэл Манила хотоос 60 км зайд орших Лузон арал дахь Таал галт уул дэлбэрч, ойр орчмын гурван хотын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх болсон тухай “CNN” агентлаг мэдээлж байна. Түүнчлэн Манилагийн нисэх буудалд онгоц хөөргөх, хүлээн авахыг зогсоожээ.

Таал галт уулын оройгоос 14 км өндөрт үнс цацагдсанаас гадна үе үе газар хөдлөх болжээ. Филиппиний сейсмологийн төвөөс сэрэмжлүүлж буйгаар, ойрын өдрүүдэд галт уул халуун лаав цацаж эхлэх төлөвтэй.

Таал галт уул сүүлийн 450 жилд 34 удаа дэлбэрч байжээ.

Б.Төгсөө