“Эвертон”-ы бухимдсан фанатууд багийн удирдлага, хөлбөмбөгчидтэй уулзахаар очжээ

2020-01-09

Английн “Эвертон”-ы фанатууд клубын удирдлага болон нэгдүгээр багийнханд бодол гомдлоо хэлэхээр олноороо цуглан бэлтгэлийн баазад очжээ. Английн цомд “Ливерпүүл”-ийн нөөц багийнханд 1:0-ээр хожигдсоны дараагаар фанатуудын тэвчээрийн утас тасарч, улмаар бодож буй зүйлсээ хөлбөмбөгчдийн нүүрэн дээр хэлж, сайн тоглохыг шаардахаар очсон байна.

Ялангуяа Фабиан Дельфийн фанатуудтай ам мурийсан явдал уур цухлыг нь улам хүргэсэн бололтой. Гэвч фанатуудыг очиход “Эвертон”-ы нэгдүгээр багийнхан амралттай өдөр таарсан тул клубын спортын захирал Марсель Брандс 20 минутын турш тэвчээртэйгээр яриаг нь сонсож, ажлаа сайжруулахаа амласнаар уулзалт дууссан байна.

BURNLEY, ENGLAND – OCTOBER 05: Fabian Delph of Everton during the Premier League match between Burnley FC and Everton FC at Turf Moor on October 5, 2019 in Burnley, United Kingdom. (Photo by James Williamson – AMA/Getty Images)

Энэ уулзалтын дараагаар Фабиан Дельфтэй клубын удирдлага уулзаж, фанатуудтай зөв боловсон харилцахыг хатуу сануулжээ.

News1.mn Р.Гэгээ