Хятадууд Шиньжан-Уйгур руу АНУ-ын дипломатуудыг нэвтрэхийг хориглоно

2019-12-04

2018 оны наймдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн хорооноос БНХАУ-ын Шиньжан-Уйгурын Өөртөө Засах Орны сая гаруй иргэдийн засан хүмүүжүүлэх газар нууцаар хорьж буй тухай мэдээллийг дэлхий нийтээр цацсан. Үүний дараагаар Өмнөд Хөршийн зүгээс үнэхээр тийм хорих лагерь байдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэнд хүмүүсийг гэсгээн шийтгэх бус харин дахин хүмүүжүүлж, төрийн бодлого, үзэл санааг ухуулж, хувьсгалын дуу, шүлэг зааж байгаа гэж мэдэгдсэн юм.

Гэвч тус хорих лагерьт байж үзсэн зарим хүмүүс тэнд тамлалт байдгийг ярьсан удаатай гэнэ. Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уг асуудлыг хөндөж, Шиньжан-Уйгур дахь мусульман шашинтай иргэдийн эрхийг хамгаалахыг шаардаж, тэдэнтэй зүй бусаар харилцахыг шаардаж буйгаа мэдэгдсэн юм.

Энэхүү мэдэгдэл БНХАУ хариу реакц үзүүлж, АНУ-ын дипломатчдыг улсдаа нэвтрүүлэхэд тооны хязгаар тавихаас гадна Шиньжан-Уйгурын Өөртөө Засах орны нутаг дэвсгэр рүү бол огт нэвтрүүлэх байх тухай шийдвэр гарч байгаа ажээ.

News1.mn Р.Гэгээ