Украин руу визгүй зорчино

2019-11-11

Польш улсын нийслэл Варшав хотын Украин улсын Элчин сайдын яамны байранд Монгол болон Украин улсын харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн дүнд Монгол Улсын энгийн паспорттой иргэд 30 хоногийн дотор Украин улс руу визгүй, чөлөөтэй зорчих боломжтой болжээ.

Уг хэлэлцээрт Украины Засгийн газрын төлөөлж, Польш улсад суугаа Украины Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Дещиця, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Польш улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа нар гарын үсэг зуржээ. Харилцан юизгүй зорчих ёслолын ажиллагаа  өнгөрөгч баасан гарагт буюу 11-р сарын 8-д  болсон.

Дашрамд дурьдахад Элчин сайд Н.Батаа нь Украин улсын хэргийг давхар хариуцан ажилладаа билээ.