700 мянгын цалинтай иргэн НДШ-д 7000 төгрөг нэмж төлнө

2019-11-11

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг үе шаттай нэмэгдүүлэх амлалтыг өгч, улмаар 5 хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан.

Энэ хүрээнд НДШ-ийг эргэн нэмэгдүүлэх шийдвэрийг 2017 онд гаргасан. Уг шийдвэрийн дагуу НДШ-ийн хэмжээг 2017 оноос жил бүр шат дараатай нэмж ирэх 2020 он гэхэд эргээд 19 хувьд хүргэнэ. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сараас ажил олгогч, даатгуулагч хоёрын аль алиных төлдөг шимтгэлийг тус тус нэг хувиар, 2019 оны нэгдүгээр сараас тус бүр 0.5 хувь, харин 2020 оны нэгдүгээр сараас мөн тус бүр нэг хувиар нэмэх юм.

Arslan.mn

Ингэснээр ирэх 2020 оноос ажил олгогч, даатгуулагч аль аль нь 9.5 хувь төлнө. Ингэснээр ажил олгогчид байсан ачаалал ажил эрхлэгч рүү шилжиж байгаа юм.

Жишээ татъя. Дийлэнх иргэдийн авч буй 700 мянган төгрөгийн цалингаар жишээлэн нийгмийн даатгалын шимтгэлд гарах өөрчлөлтийг харуулж байна.

Иргэн та 2019 онд 700 мянгын цалингаасаа 80.500 төгрөгийг НДШ-д төлдөг байсан бол 2020 онд 87.500 төгрөгийг суутгуулах юм байна. Гэвч үлдсэн 612.500 төгрөг бүтнээрээ таны гарт очихгүй. Үүнээс та ХАОАТ-аа суутгуулах ёстой гэдгийг санаарай.

Нийгмийн даатгал бол татвар биш. Энэ бол хөдөлмөрлөж байгаа хүн ирээдүйдээ нөөж байгаа хөрөнгө оруулалт. Гэвч өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомж, тогтолцоогоор насаараа хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн хүн өтлөх насандаа амьдралын энгийн хэрэглээнд шаардагдах тэтгэврийг тогтоолгож чадахгүй байгаад асуудал бий.

Монголоос өөр улсад бол гол нэрийн экспортын бүтээгдэхүүний татвараа нэмэгдүүлж, төрийн зардлаа бууруулдаг байтал монголд бүх татварын дарамтыг нийт иргэдэд үүрүүлдэг гажиг тогтолцоо үүсээд буй …

Эх сурвалж: arslan.mn