Чилид 1600 гаруй жагсагч бэртэж гэмтжээ

2019-11-06

Чилид өнгөрсөн сарын 17-ноос эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон 1659 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Хүний эрхийн үндэсний институд мэдээлжээ.

Тэдгээрээс 40 хүн гар бууны суманд, 473 нь үрлэн суманд шархаджээ. Цагдаа нар 4364 жагсагч, үүний дотор 479 насанд хүрээгүй хүүхдийг баривчлаад байгаа аж.

Даваа гаригаас Чилийн нийслэл Сантьяго болон бусад хотуудад Засгийн газрын нийгмийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан дахин сэргэж, жагсагчид хууль сахиулагчидтай мөргөлджээ. Жагсагчид Сантьяго хотын Бакедано талбайд цагдаа нар руу шатагч шингэнтэй лонхнууд шидсэний улмаас хоёр цагдаа ноцтой түлэгдэн эмнэлэгт хүрггэдсэн байна.

Б.Төгсөө