Филиппиний газар хөдлөлтөөр 15 хүн амь үрэгдээд байна

2019-10-30

Филиппиний Минданао аралд өчигдөр өглөө 9.00 цагийн орчимд 6.6 магнтудын газар хөдөлсний улмаас дор хаяж 15 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай “АР” агентлаг мэдээлж байна. Барилгуудын нуранги дор амь үрэгдсэн төдийгүй амьд үлдсэн олон хүн байж болзошгүй ажээ.

Газар хөдлөлтийн төв нь Минданаогийн Тулунан дүүрэгт есөн км гүнд байсан ба 5.8 магнитудын хэд хэдэн дахин газар хөдлөлт ажиглагджээ.

Филиппиний гуравдахь том хот Даваод хүртэл газар хөдлөлт ажиглагдаж, цочирдсон хүмүүс барилгуудаас гудамж руу олноор гарсан байна. Тус улсын Засгийн газар өргөн цар хүрээтэй өврах ажиллагаа эхлүүлж, үүнд армийн анги нэгтгэлүүдийг хамруулжээ.

Б.Төгсөө