Химийн Нобелийн шагналтны нэрс лхагва гарагт тодров

2019-10-10

Лити-ионны зайны чанарыг шинэ түвшинд гаргасан Английн химич Стэнли Уиттингэм, Японы химич Акиро Йошино, Америкийн физикч Жон Гуденаф нар энэ жилийн Химийн Нобелийн шагнал авах боллоо. Шагналыг А.Нобелийг барсан өдөр арванхоёрдугаар сарын 10-нд гардуулна.