Шоучин залуу 15 минутын дараа бус 12 цагийн дараа гэртээ харив

2019-10-09

Шотландын Эдинбург хотын иргэн 20-той Жозеф Ферги шөнийн клубт шоудсоны дараа 15 минут яваад хүрэх гэртээ харихаар дуудлагын такси хөлсөлж жолоочид нь зам буруу зааснаар болж 180 км хол давхижээ. Тэрбээр төрөлх хотынхоо шөнийн нэгэн клубт шоудаад өглөөний 05.00 цагт уг газар хаахад такси барьж арын суудалд суунгуут унтаж орхисон байна.

Жолооч түүнийг өглөө найм гуч гэхэд сэрээж хэлсэн газар нь хүргэж ирснийг дуулгажээ. Ферги таксинаас бууж харвал огт танихгүй газар, эргэн тойронд хонин сүрэг бэлчиж байв. Таксидсан мөнгө нь талийж өгч, 400 паунд болжээ. Ирсэн газар нь Шотландын зүүн Лотиан Каунти мужийн Масселборо хот байж.

Ферги замын Snapchat руу орж хаагуур явснаа магадлахад гэрийн хаягийг нь андуурсан таксины жолооч А702 хурдны замаар Дамфрис, Галловей муж болон Киркубри хот дайран 180 км явж довтолгож түүнийг Масселборо хотод хүргэж ирсэн байна гэнэ. Шоучин шотланд залуу шөнийн клубээс гарснаас 12 цагийн дараа төрөлх Эдинбург хотод гэртээ иржээ. Энэ удаад тэрбээр такси хөлсөлсөнгүй, хот хоорондын галт тэрэг, автобус сэлгэн дамжин суусан байна. Фергийн найзууд түүнийг “Урьд өмнө нь Киркубри, Масселборо хотын тухай огт дуулаагүй байсан гэл үү.

Одоо хэзээ ч мартахааргүй болж дээ” хэмээн дайжигнаж байгаа гэнэ.

Е.Мягмарсүрэн