Тагтан дээр тамхи татсан хэргээр ОХУ-д анх удаа торгууль ногдуулав

2019-10-08

ОХУ-ын Онцгой байдлын яамны бүс нутгийн хэвлэлийн төлөөлөгч О.Дегтяревын мэдээлснээр, манай хойд хөршид тагтан дээр тамхи татсан хэрэгт анх удаа торгуулийн шийтгэл оноожээ.

Дөрвөн мянган рублиэр торгуулсан гэмт этгээд нь Ставрополь мужийн Изобиль хотын иргэн бөгөөд энэ аравдугаар сарын 4-нд нийтийн орон сууцны өөрийн эзэмшлийн байрныхаа тагтан дээр тамхи татаж байгаад түймэр тавьсан байна. ОХУ-д энэ аравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Галын аюулгүй байдлын тухай хуульд орон сууцны тагтан дээр хийн плитка ажиллуулах, тамхи татах зэргээр ил гар гаргахыг хориглосон юм байна.

Хууль зөрчсөн этгээдэд 3000-5000 рублийн торгуулийн шийтгэл ногдуулах заалттай аж.

Е.Мягмарсүрэн