“Хилийн чанад дахь оюутан, залуучуудын “Унгар-2019” чуулга уулзалт” Будапешт хотноо зохион байгуулагдаж байна

2019-10-04

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн монголчууд хөтөлбөр”-ийн хүрээнд хилийн чанад дахь монгол оюутан, залуучуудын ээлжит чуулга уулзалт Унгар Улсын Лакителек хотод амжилттай эхэллээ. Энэ удаагийн “Унгар-2019” чуулга уулзалтад 11 улсад суралцаж буй 200 орчим монгол оюутнууд оролцож байгаа бөгөөд залуучуудын хөгжлийн бодлого, үйл ажиллагаа болон олон улсын байгууллагад ажиллах боломж, өөрчлөлтийн эринд амжилтад хөтлөх ур чадварууд, унгарын оюутны тэтгэлэгийн систем зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөж байна.

 

“Унгар-2019” чуулга уулзалтад Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Оршояа Пачай болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөл оролцож байна. Чуулга уулзалт хоёр өдөр (2019 оны 10 дугаар сарын 3-4-ний өдрүүд) үргэлжилнэ.