Айлын гэр рүү баавгай дайрч хоёр хүн нас баржээ

2019-10-04

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт гэх газарт айлын гэр рүү баавгай дайрч, аав, хүү хоёр амь насаа алджээ. Энэ талаар албаны эх сурвалжууд мэдээлэл хийгээгүй байгаа ч аав хүү хоёрын биеийн хэсгийг гэрийнх нь ойролцоогоос олсон байна. 

Сибирийн түймэртэй холбоотойгоор сүүлийн нэг сарын хугацаанд Сэлэнгэ, Төв, Дорнод, Дархан-Уул аймагт суурьшлын бүс рүү баавгай орж ирсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагаар эргүүл хийж байна.