Австри улс ОХУ-ын тагнуулч Игорь Зайцевыг эрэн сурвалжилж байна

2019-07-26

 

Австри улс ОХУ-ын иргэн Игорь Зайцевыг тагнуулын үйл ажиллагаа явуулан Австрийн зэвсэгт хүчний хурандааг 1987 онд урвуулан цэргийн нууц мэдээлэл авч байсан хэрэгт буруутган олон улсад эрэн сурвалжилж буйгаа зарласан байна.

Нэрийг нь нууцалж буй Австрийн зэвсэгт хүчний хурандааг өнгөрсөн жилийн намар Вена хотноо Игорь Зайцевтай уулзан нууц мэдээлэл дамжуулаад шанд нь бэлнээр 30 мянган евро авахыг гадаадын тагнуулын албаныхан илрүүлсэн аж.

Улсын нууц задруулсан хэргээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 9-нд баривчлагдсан Австрийн хурандаа хэргээ бүрэн хүлээж, Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын тагнуулын ерөнхий газрын офицер Игорь Зайцевын эсрэг мэдүүлэг өгчээ. Үүний дараа Игорь Зайцевыг олон улсад эрэн сурвалжлах шийдвэр гасан аж.

Б.Төгсөө