“БММЗ” нэрийн автобусны эцсийн зогсоолыг Мишээл экспо руу шилжүүллээ

2019-07-22

Мишээл групп ХХК нь 2019 оны зургаадугаар сараас эхлэн “Мишээл фүүд стрийт” энтертайнмент гудамжны шинэ төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны эцсийн зогсоолыг Мишээл хоёр объектын хойно шилжүүлсэн байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний БММЗ нэрийн эцсийн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 2019 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Мишээл экспо хүртэл сунгаад байна.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол – Мишээл экспо”, Ч: 61 “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – Мишээл экспо”, Ч:50 “БММЗ – Улаанхуаран”, Ч:58 “3, 4-р хороолол – БММЗ” чиглэлүүдийн замналд дараах өөрчлөлтүүд орж байгаа ажээ.

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар