Эцэг эхийнхээ захиасыг биелүүлж 168 кг жин хасч чаджээ

2019-07-09

Английн Кру хотын оршин суугч 39 настай эмэгтэй Шарон Блэкмор хэдэн жилийн өмнө 238 кг жинтэй байснаа одоо 70 кг жинтэй болтлоо жин хасч чаджээ. Түүний хасч гээж чадсан 168 кг бол эцэг эхийнх нь өөд болохынхоо өмнө өгсөн захиас ажээ.

“2010 оны есдүгээр сард ээж маань хорт хавдартай гэдгээ мэдсэн юм. Удалгүй нас барах тухай эмч нар бидэнд хэлсэн. Ингээд дараа жилийнхээ нэгдүгээр сард ээж минь өөд болсон. Үүнээс яг 12 сарын дараагаар аав маань бас хорт хавдартайг олж мэдсэн. Аав минь 2012 оны зургаадугаар сард нас барлаа.

Би ээждээ мөн аавдаа амласан юм. Гэрлэж, хүүхэдтэй болж, хүний дайтай амьдарна гэж. Тэд маань надаас эхлээд жингээ хасахыг гуйсан. Би биелүүлнэ гэж амласан. Тэгээд одоо хэлсэндээ хүрч чадсандаа баяртай яваа. Би сайн нөхөртэй болж, сайхан охин төрүүлсэн. Тэд маань намайг дэмжсний хүчинд би жингээ хасч чадлаа. Мөн хоолны дэглэм барьж, бэлтгэл дасгал хийхэд найз маань тусалж, урам өгч байлаа.

Би сүүлийн хэдэн жилд олон зүйлийг бодож ухаарсны нэг нь амьдрал их богинохон юм. Ийм богинохон амьдралдаа хүн өнөөдөртөө сэтгэл хангалуун байхаар амьдарч чаддаг байх ёстой гэдгийг ойлгосон.

Одоо би эргээд бодохдоо гайхдаг юм. Тийм тарган эмэгтэйг нөхөр маань яаж тоож гэрлэсэн юм бол? гэж. ” хэмээн Блэкмор өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ