Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний дараа 18 чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ

2019-07-09

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Цэнгүүний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.

Үүнд: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн 18 автобус 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд 3 зогсоолоос буюу зурагт тэмдэглэсэн “А”, “Б”, “В” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үйлчлэх чиглэл, зогсоолын мэдээлэл:

Зогсох байршил Явах чиглэл Үйлчлэх автобусны тоо
1 А зогсоол Зүүн чиглэлд Сүхбаатарын талбай-Шархад 1
2 Сүхбаатарын талбай-Улиастай 1
3 Сүхбаатарын талбай-Сэлбэ 1
4 Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон 1
5 Сүхбаатарын талбай-Жанжин клуб 1
Дүн 5

 

Зогсох байршил Явах чиглэл Үйлчлэх автобусны тоо
1 Б зогсоол Баруун чиглэлд Сүхбаатарын талбай-Баянхошуу 1
2 Сүхбаатарын талбай-Улаан чулуут 1
3 Сүхбаатарын талбай-Орбит 1
4 Сүхбаатарын талбай-Толгойт 1
5 Сүхбаатарын талбай-Зүүн салаа 1
6 Сүхбаатарын талбай-5 шар 1
7 Урд чиглэлд Сүхбаатарын талбай-Зайсан 1
8 Сүхбаатарын талбай-Нисэх 1
9 Сүхбаатарын талбай-Яармаг 1
  Дүн 9

 

Зогсох байршил Явах чиглэл Үйлчлэх автобусны тоо
1 В зогсоол Хойд чиглэлд Сүхбаатарын талбай-Хайлааст 1
2 Сүхбаатарын талбай-Чингэлтэй 1
3 Сүхбаатарын талбай-3,4 дүгээр хороолол 1
4 Сүхбаатарын талбай-Баруун салаа 1
Дүн 4
Нийт дүн 18

 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.