Цагаан ордонд очихгүй гэсэн Меган Рапино ДАШТ-ийн шилдгийн шагналуудыг хамлаа

2019-07-08

Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий финалд АНУ-ын шигшээ багийнхан Голландыг 2:0-ээр хожсоноор дөрөв дэх удаагаа дэлхийн аваргаар тодорлоо.

АНУ-ын шигшээ багийн ахлагч, хагас хамгаалагч Меган Рапино тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг шилдэг мэргэн буучийн шагналтай хамтад нь хүртлээ.

Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д багийнхаа анд Алекс Морган, Английн шигшээгийн Эллэн Уайт нарын адил зургаан гоол оруулсан ч тэднээс цөөн тоглолтод оролцсон тул шилдэг мэргэн буучийн шагналыг гардсан юм.

Меган Рапино ДАШТ-ий үеэр улс төрийн шинж чанартай мэдэгдлүүд хийж олны анхаарлыг татсан. Тухайбал, АНУ-ыг боолчлол дээр босч ирсэн улс гэх юмуу эсвэл дэлхийн аварга боллоо гэхэд “новшийн” Цагаан ордонд зочлохгүй гэх мэт мэдэгдэл хийсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад дургүй гэдгээ удаа дараалан ил илэрхийлсээр буй хөлбөмбөгч юм.

News1.mn Р.Гэгээ