Ажлын байранд шорт өмсөхийг хорьсон тул голланд залуу юбка өмсөж очжээ

2019-07-01

Нидерландын нэгэн компанид ажилладаг 21 настай залуу Пим Стинбергений үйлдэл олны анхаарлыг татлаа. Түүнийг ажлын байранд шорт өмссөнийг буруутгасан юм байна. Яагаад буруутан болсноо тодруулахаар удирдлагатайгаа уулзан ярилцах үеэр “Ажлын байранд шорт өмсөх нь албаны бус харагдуулдаг” гэсэн тодорхойлолт сонссоны зэрэгцээ харин юбка өмсөхийг бол хориглохгүй гэдгийг олж мэджээ.

Ингээд Стинберген олон нийтийн сүлжээгээр дамжуулан танилуудаасаа юбка сураглаж, цэнхэр өнгийнхийг нь сонгож, маргааш нь түүнтэйгээ ажилдаа очжээ. Нэгэнтээ юбка өмсөхийг хориглохгүй гэсэн тул ажлын байранд түүнийг нэвтрүүлж, буруутгах арга байгаагүй гэнэ.

“Мэдээж, намайг тиймэрхүү байдалтай яваад ороход бүгд инээлдэж байгаа юм. Гэхдээ намайг шоолж биш ийм нөхцөл байдалд хүргэсэн компанийн удирдлагыг элэглэж инээлдсэн. Харин намайг зоригтой, хөгжилтэй шийдэл олсонд магтсан” хэмээн Стинберген ярьжээ.

Стинбергений энэ үйлдэл компанийн удирдлагыг дотоод журмаа дахин засч янзлахад хүргэж буй гэнэ.

“Шорт өмсүүлэхгүй гэдэг бол урагшаа биш арагшаа хийсэн алхам. Тэгээд бас нэмж хэлэхэд, эрчүүд юбка өмсмөөр санагдвал түүнийг нь хорьж болохгүй. Манай компанийн дотоод журамд бас хэт богино юбка өмсөж болохгүй гэсэн юм билээ. Таалагдаж, таарамжтай байвал ямар ч юбка өмсөж болдог болгох ёстой” хэмээн Стинберген өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ