Дубайн захирагчийн эхнэр 40 сая ам.доллар авч, гэрээсээ зугтжээ

2019-06-30

АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд мөн Дубай хотын захирагч Мохаммед ибн Рашид Аль Мактумын эхнэр, гүнж Хая хоёр хүүхдээ 40 сая ам.долларын хамт аваад гэрээсээ зугтжээ. Энэ явдал өнгөрсөн хоёрдугаар сард болсон ч одоо хүртэл нууцалсаар ирсэн байна. Гүнж 11 настай охин, долоон настай хүүгийнхээ хамт Германд орогнож байгаа сурагтай.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар аюулгүй байдалдаа санаа зовсон гүнж хүүхдүүдээ Германд авч гармагцаа улс төрийн орогнол хүссэн ажээ. Харин мөнгөө шинэ амьдралынхаа баталгаа болгож авч гарсан гэнэ.

Зарим хэвлэлүүдийн таамаглаж буйгаар Герман болон АНЭУ-ын харилцаа сүүлийн хэдэн сарын хугацаанд эрс муудаж, дипломат харилцаа нь хямралд орсон нь энэ асуудалтай шууд холбоотой байж магадгүй ажээ.

Дубайн захирагч гэр бүлийг нь нутаг буцаахыг хүссэн ч Германы тал эрс татгалзсан бололтой.

News1.mn Р.Гэгээ