Салах: Эмэгтэй хүн үгүй л гэсэн бол үгүй, тэднийг хүндэл

2019-06-28

Африкийн цомын тэмцээнд оролцож буй Египетийн шигшээ багийн хөлбөмбөгч Амр Варда инстаграмын од загвар өмсөгч бүсгүй Мерхан Келллер рүү бэлэг эрхтнийхээ зургийг илгээж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргийн улмаас шигшээ багаасаа хөөгдөж, дуулиан дэгдээд байна.

Энэ үйл явдлын талаар Мохамед Салах өөрийн байр сууриа илэрхийлжээ.

“Эмэгтэйчүүдэд их хүндэтгэлтэй хандах ёстой. Тэд үгүй л гэсэн бол үгүй л байх ёстой. Энэ бол хүн бүр бодож, гэгээн ариун байлгах ёстой эрхэм зүйл.

Гэхдээ бас хазайсан дээр нь түлхэнэ гэдэг шиг алдаа гаргасан хүнийг шууд энэ нийгмээс хөөн зайлуулж, гишгэх газаргүй болгож болохгүй. Тэдэнд алдаагаа ухамсарлах, засрах боломж өгөх хэрэгтэй. Хоёр дахь боломж гэж байдаг гэдэгт итгүүлэх учиртай” хэмээн Салах өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ