Б.Хурц тэргүүтэй тагнуулынхны хэргийг шүүхэд шилжүүллээ

2019-06-25

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт тагнуулын хурандаа нарыг цагдан хорьсон. Хуулийнхан уг хэрэгт ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцаас гадна тус газрын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг айлган сүрдүүлж буй бичлэгт байгаа хүмүүжигч Н.Итгэлтөгс нарын есөн хүнийг холбогдуулан шалгажээ.

Тэгвэл Нийслэлийн прокуороын газраас уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь эрүүгийн хэргийн ан

хан шатны шүүхэд өнөөдөр хүргүүлжээ.  

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ