Д.Эрдэнэбилэгийг суллалаа

2019-06-25

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдөр орой батлан даалтад гаргажээ. Одоогоор ямар үндэслэлээр сулласан талаар мэдээлэл тодорхойгүй байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч батлан даалтад гаргах хүсэлтээ өгсөн ч энэ сарын 11-нд үргэлжлүүлж хорихоор шийдвэрлэсэн юм.

Д.Эрдэнэбилэг нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн юм.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ