2050 онд дэлхийн хүн ам 2 тэрбумаар нэмэгдэнэ

2019-06-18

НҮБ-ын өчигдөр гаргасан тайлан дээр үндэслэн мэдээллийн агентлагууд тооцоо хийж үзээд 2050 он гэхэд дэлхийн хүн ам одоогийнхоос хоёр тэмбумаар нэмэгдэж, 9.7 тэрбумд хүрнэ гэж таамаглажээ.

Ойрын 30 жилд хүн амын нийтийн өсөлтийн тэн хагасыг есөн улс бүрдүүлэх гэнэ. Үүнд, Энэтхэг, Нигери, Пакистан, БНА Конго, Эфиоп, Танзани, Индонез, Египет, АНУ зэрэг улс багтаж байна.

НҮБ-ын экспертүүдийн тооцоолсноор бол 2027 онд дэлхийд хүн амын тоогоороо Энэтхэг улс тэргүүлж эхлэх ажээ. Харин 2050 онд Африкийн хүн ам одоогийнхоосоо хоёр дахин өсөх хандлагатай байгаа юм байна.

Экспертүүдийн дүгнэснээр ядуу, буурай хөгжилтэй улс орнуудын хүн амын өсөлт огцом нэмэгдэж буй ажээ. Ингэснээр тус улсын эдийн засаг, нийгмийн байдлыг улам хүндрүүлж байна.

News1.mn Р.Гэгээ