Ерөнхий сайд Соёл урлагийн байгууллагуудын өдөрлөгт оролцов

2019-06-14

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлттэй хаалганы өдөрлөгт зочилж, соёл урлагийн байгууллагуудын танилцуулга мэдээллийг сонслоо.  Соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагаагаа үзэсгэлэн хэлбэрээр сурталчлан танилцуулахаас гадна театр, чуулга, музей, номын сан, их сургуулиуд урлагийн тоглолт болон бусад сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм. Тухайлбал, иргэд олон нийтэд зориулан тоглолт, үзвэр, музей үзэх эрх олгох, азтан шалгаруулах, номын сангууд уншигчдын үнэмлэх нээх зэрэг төрөл бүрийн урамшуулалт арга хэмжээг явуулж байна.