Цэцийн нөхөн сонгуулийн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй

2019-06-13

Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймаг дахь нөхөн сонгуультай холбоотой дүгнэлтийг өнгөрсөн сард гаргасан. Нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар хүлээж авахаас татгалзлаа.

Ингэснээр уг асуудал Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэгдэхээр болж байна.