Л.Болд, Ж.Батзандан нар намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ

2019-06-12

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/-ыг бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргажээ. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм. Их хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ШИНЭ намын даргаар сонгосон юм. Мөн намын Төв зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг батламжлахын зэрэгцээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхжаргал нарыг сонгосон.

ШИНЭ намд УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгдэж байгаагаа мэдэгдээд байгаа юм.