70 тооноос 5-ыг, 25 тооноос 1-ийг зөв тааж сугалаанаас 530 сая доллар хожсон азтан тодорлоо

2019-06-09

Америкт “Mega Millions” жекпот сугалааны тохирлыг өнгөрсөн баасан гарагт буюу зургадугаар сарын 7-нд гаргахад манайхаар 1 наяад 378 тэрбум төгрөгтэй тэнцэх 530 сая доллар хожсон азтан тодорлоо.  Азтаны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс нэрийг нь нууцалсан бөгөөд албаны эх сурвалжаар Калифорни муж улсын иргэн гэдгийг л зарлав.

Сайх азтан “Mega Millions” жекпот сугалааны журмын дагуу сугалааны 1-ээс 70 хүртэлх тооноос таван тоог сонгох ёстойгоос “17, 19, 27, 40, 68” гэж, дээр нь нэмэлт “мега бөмбөг”-ийн 1-ээс 25 хүртэлх тооноос нэгийг сонгохоос “2” гэж , нийт зургаан тоог сугалааны хуудсан дээр тэмдэглэсэн байсан нь тохирол гаргахад яг таарсан байна. Дашрамд дурдахад, ийм азтай тохиолдол өдрийн од шиг ховор агаад саяхан нэгэн шотланд эр Их Британийн шуудангийн шуурхай сугалааны хуудаснаас 1500 паундаар үнэлэгдэх хэмжээнийхийг хулгайлж азаа үзээд нэг ч “грош” хожоогүй байна.