Хуримын бэлгийн оронд 1000 хүүхдийн эмчилгээний төлбөрт хандив авна

2019-06-09

Германы хөлбөмбөгийн шигшээ баг, Английн “Арсенал” клубын тоглогч Мессут Озил удахгүй хуримаа хийнэ. Германд суурьшсан турк цагаачийн хүү түүний сүйт бүсгүй нь Турк улсын миссээр шалгарч байсан загвар өмсөгч Амина Гүлс юм. Нэртэй хөлбөмбөгчин, дэлхийн аварга Озил хуримдаа урьсан зочдоо бэлгийн оронд 1000 хүүхдийн мэс заслын төлбөр хийхэд туслахыг Instagram –аараа дамжуулан хүссэн байна. Тэрбээр Бразилид 2014 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ-д багтайгаа түрүүлсний дараа манайхаар 811 сая төгрөгийг /240 мянган паунд/ тус улсын, нэн яаралтай мэс засал хийлгэх болсон ч хөрөнгө мөнгөний гачаалын улмаас хагалгаанд ороогүй хүлээж байсан 23 хүүхдийн эмчилгээний зардал болгон төлсөн энэрэнгүй үйлстэн юм.