Роналдогийн хүчингийн хэргийг харилцан тохиролцсны үндсэн дээр хэрэгсэхгүй болгожээ

2019-06-06

Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдод 2009 оны зун хүчиндүүлсэн гэх гомдлыг АНУ-ын багш бүсгүй Кэтрин Майорга шүүхэд гаргасан.

Томоохон хэвлэлүүдэд ярилцлага өгч, багагүй шуугиан дэгдээсний дараагаар Кэтрин Майорга гомдлоо эргүүлэн татжээ.

Ингэснээр Лас-Вегас хотын шүүх тус хэргийг хэрэгсэхгүйд тооцсон байна. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол хоёр тал сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон тул гомдлоо эргүүлэн татсан байна.

News1.mn Р.Гэгээ