Монгол паспорттой иргэд 70 кг героин зөөсөн дуулиант хэрэг гарлаа

2019-06-06

Бүгд найрамдах Турк улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дугаартай автомашин онц их хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн хэрэг хилийн чанадад шуугиан тарилаа. Энэ тухай мэдээллийг ХБНГУ-ын томоохон цахим хэвлэлд өчигдөр нийтэлжээ.

Хар тамхийг өнгөрсөн даваа гаригт илрүүлсэн байна. Сэжигтнүүд Чех, Германы хилийн ойролцоох хурдны зам дээрээс баригджээ. Тус цахим сайтад мэдээлснээр цагдаа нар замын хөдөлгөөнд оролцож байсан автомашиныг зогсоож шалгахыг хүссэн гэнэ. Харин өөдөөс нь Монгол Улсын иргэдийн дипломат албаныхны ашигладаг ногоон паспортыг үзүүлжээ. Гэвч цагдаа нар үргэлжлүүлэн машинд нь шалгалт хийхэд 70 кг орчим героин тээвэрлэж явсан нь илэрчээ. Тус хар тамхины зах зээлийн үнэлгээ нь гурван сая еврогоор үнэлэгдэх гэнэ.

Гадаад хэргийн яамнаас одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ