Аваргуудын лигийн финалд талбай дээгүүр гүйсэн бүсгүй үйлдлээ тайлбарлажээ

2019-06-02

Европын Аваргуудын лигийн финалын “Тоттенхэм”-“Ливерпүүл”-ийн тоглолт 0:2-оор өндөрлөсөн. Тэгвэл тус тоглолтын үеэр усны хувцастай нэгэн бүсгүй талбай дээгүүр гарч гүйсэн нь багагүй шуугиан дэгдээлээ.

Хэдийгээр түүнээс болж тоглолтыг түр хугацаанд зогсооход хүрсэн ч талбай дээр чимэг болсон гэж фанатууд сайшаах төлөвтэй байгаа гэнэ.

Хэвлэлийнхэн талбай дээгүүр гүйсэн бүсгүйг хэн болохыг тун удалгүй олж тогтооход Кинси Волански хэмээх орос гаралтай бүсгүй байжээ.

Энэ бүсгүй өөрийн үйлдлээ тайлбарлахдаа “Галзуу солиотой үйлдлүүд хийж бай. Тийм үйлдлүүд л мартагдаггүй юм шүү дээ” хэмээн инстаграмдаа бичжээ.

Түүний энэхүү дүрсгүй үйлдлээс хойш цагийн дараагаар инстаграмд нь 300 мянган дагагч нэмэгдсэн гэнэ.

News1.mn Р.Гэгээ