Дагавар хүүгээт зодсон Б.Тодзаяад 10 жилийн ял оноов

2019-05-29

Дөрвөн настай дагавар хүүгээ орондоо шээснээс нь болж зодож хүнд гэмтэл учруулсан Б.Тодзаяад холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж 10 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хойд эцэсгтээ зодуулснаас болж дөрвөн настай хүүхдэд хүнд гэмтэл учирсан юм. Элэг дэлүү нь няцарч биедээ хүнд гэмтэл авсан хүү ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орсон бол ЭХЭМҮТ-д шилжин ирээд 30 хонохдоо зургаан удаагийн хүнд, хөнгөн хэлбэрийн хагалгаанд оржээ.