АПУ”-гийн Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас барлаа

2019-05-17

УИХ-ын гишүүн асан, Дэд бүтцийн сайд асан, “АПУ” компанийн Г.Батхүү өнөөдөр буюу 2019.5.17-ны 20:00 цагийн үед Төрийн ордонд зуурдаар нас нөгчсөн эмгэнэлтэй хэрэг гарлаа. Тэрээр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өрөөнд болсон уулзалтад оролцоод гарчээ. Ингээд гарах үедээ Төрийн ордон дотор шатнаас унаж нас барсан байна. Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний байгууллага яаралтай очиж, хэргийн газрын үзлэгийг хийгээд цогцсыг авч явсан байна.

Эх сурвалж: news1.mn  Д.Бат-Очир