Месси баг нь Ливерпүүлд хожигдсоны дараа сахлаа хусчээ

2019-05-13

Домогт хөлбөмбөгчин Месси ахлагчтай Испанийн Барселона баг Английн Ливерпүүл багт хагас шигшээгийн хариу тоглолтод талбайд нь 4:0-ээр бут ниргүүлж (эхний тоглолтод Барса талбайдаа 3:0-ээр хожсон) Аваргуудын лигийн финалд шалгарч чадаагүй. Хариу тоглолтын дараа Мессигээс сэргээшийн шинжилгээ авах болоход Испанийн багийнхан түүнийг Ливерпүүл хотод ганцааранг нь үлдээж өөрсдөө нэг онгоцоор бүгд нутаг буцацгаасан.

Месси сэргээшийн шинжилгээ өгч дуусаад, орон нутгийн цагаар шөнийн 01.00 цагт нисэх буудалд ирэхэд мөн нутаг буцахаар онгоц хүлээж байсан Барселона багийн хөгжөөн дэмжигчид нь түүний тоглолтод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж хашгиралдсан байна. Энэ улиралд Барселонагийн төлөө 47 тоглолтод оролцож 48 гоол оруулж, гоолын оновчтой дамжуулалт 22-ыг өгсөн Месси тэдэнд хандаж “юу болсон бэ” гэж гайхан мөрөө хавчжээ. Хашгирч байсан хөгжөөн дэмжигчид тэр даруйдаа хоёр хуваагдан Мессиг өмөөрсөн, Мессиг буруутгасан бүлэг болон өвөр хоорондоо маргалдаж эхэлсэн байна. Энэ бол тавдугаар сарын 8-нд болсон үйл явдал.

Харин Месси ням гарагт болох Испанийн Ла Лигийн 37 дугаар тойргийн Барселона-Хетафе багийн тоглолтын өмнөх бэлтгэлд өчигдөр бямба гарагт ирэхдээ сахлаа авч, үснийхээ шар будгийг арилгуулсан байж. Тэрбээр гуравдугаар сарын 22-ноос хойш анх удаа үс сахландаа хүрч байгаа нь энэ.

Aguulga.mn