Мехико хотноо ирэх 2020 оноос хуванцар уут, сав олж үзэхгүй

2019-05-10

Мехсик улсын парламент нэг удаагийн хуванцар уут, савыг нийслэл Мехико хотод хэрэглэхийг хориглосон хууль гаргалаа. Гэхдээ энэ хуулийг энэ жил бус ирэх 2020 оноос хэрэгжүүлэх ажээ. Түүнчлэн уг хуульд хуванцар бөмбөг гэх мэт хүүхдийн тоглоом, ундааны гуурс, тавиур, аяга, таваг гэх мэт ахуйн хэрэглэний сав суулга зэрэг нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглох заалтыг нэмж оруулсан байна.

Парламентын гишүүн Алессандро Рохо де ла Вега энэ хуулийн талаар тайлбарлахдаа, дэлхийн далай тэнгист байгаа нийт хогны 80 хувь нь хуванцар зүйл байна. Эдгээрээс хордож сая сая шувуу, зуу зуун хөхтөн амьтан үхэж үрэгдэж байна. Хуванцарт далайн амьтдын дархлааны тогтолцоог эвддэг, улмаар бактёр, нянг үржүүлдэг микрободис ихээр хадгалагддаг. Манай улсын хувьд далай тэнгисийг хордуулдаг хуванцар зүйлээс 2020 оноос эхлэн шат дараатай татгалзах болсон нь Greenpeace–д оруулж буй асар том хөрөнгө оруулалт хэмээн онцоллоо.