В.Зеленский Ялалтын баяраар өвөөгийнхөө шарилд цэцэг өргөв

2019-05-10

Украин улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа В.Зеленский Ялалтын баярын өдрөөр Эх орны дайны ахмад дайчин явсан, өөрийн өвөө Семен Зеленскийн шарил дээр очиж хүндэтгэл үзүүллээ. Зөвлөлтийн Улаан армийн миномат бууны тасгийн дарга Семен Зеленский нь дайны талбарт баатарлаг гавьяа байгуулсныхаа төлөө цэргийн “Улаан од” одонгоор 1944 онд хоёр удаа шагнуулсан дайчин юм байна.

Тэрбээр 1944 оны өвөл Аккандровка тосгоны дэргэд фашистуудын нэлээд хэдэн удаагийн дайралтыг тасаг цэргээ удирдан зогсоожээ. Семен Зеленский нэгэн цэрэгт тушаал өгч, танкийн амь үрэгдсэн жолоочийн оронд суулгаж, фашистын  явган цэргүүдийг танкнаас пулемётоор галлуулж тэдний давшилтыг  зогсоосон нь цэргийн даргын шилдэг мэргэн командын нэг гэж Дэлхийн II дайны цэргийн түүхэнд үлджээ.