Татьяна Касаткига бол манай үеийн баатар

2019-05-09

 

Оросын агаарын тээврийн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц өнгөрсөн ням гарагт Москва хотноо Шереметьевийн нисэх буудалд ослын буулт хийхдээ шатаж хөлөгт байсан 78 хүнээс 41 нь хүн нас барсан эмгэнэлт явдал болсон.

Ослын үеэр 37 хүн амьд үлдэж чадсан бөгөөд шатаж буй онгоцноос тэднийг гарахад нь тусалсан үйлчлэгч бүсгүй Татьяна Касаткигаг “баатар” хэмээн Британийн “Daily Mail”,  “Metro” сонины сэтгүүлчид шагшин магтаж байна. “.”Чи бол жинхэнэ баатар! Аль болох олон хүнийг аврах сэтгэл, мэргэжлийн ур чадвар, эр зоригийн чинь төлөө баярлалаа”, “Татьяна өөрийн мэргэн ухааны ачаар олон хүнийг аварч чаджээ”, “Сайхан сэтгэл, төгс төгөлдөр алхам”, “Энэ үйлчлэгч бол манай үеийн баатар”, “Ийм шилдэг бүсгүйчүүд л шагнал авах эрхтэй байдаг”, “Зоригтой, гайхамшигтай бүсгүй” гэх мэт магтаалын үг, өгүүлбэрийг өөрсдийн бичсэн нийтлэлдээ шигтгэсэн байна.