Испаниас ирсэн илгээмжээс 3 кг “кашиш” илрүүлжээ

2019-05-07

ГЕГ-ын ажилтнууд Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан кашиш гэх нэршилтэй 3 кг орчим сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тэд рентген тоног төхөөрөмжийн тусламжтайгаар энэ их хэмжээний сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлсэн байна.

Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг болохыг албны эх сурвалж хэлж байна.

Уг хэргийг ГЕГ, ЦЕГ хамтран шалгаж байна.