Хунтайж Харри угсаа залгамжлах хүүтэй болов

2019-05-07

Английн хунтайж Харригийн хатан Меган Маркл Лондон хотноо Фрогморын шилтгээнд даваа гарагийн өглөөний 5.26 цагт анхны хүүгээ төрүүллээ. Эцэг эх хоёр нь шинэ төрсөн хүүдээ уламжлал ёсоор мэндэлснээс нь хойш 48 цагийн дотор нэр өгөх ажээ. Хунтайж Харри, Америкийн кино од Меган Маркл нар 2018 оны тавдугаар сарын 19-нд хуримаа хийсэн.

Энэ өдөр Харри хунтайжид “Сассексийн гүн” өргөмжлөлийг хүртээсэн юм. Гурван кг 260 грамм жинтэй гарсан “шинэ хүн”-ийхээ талаар тэрбээр “Маш эрүүл саруул хүү төрсөнд баяртай байна. Энэ бол миний төсөөлж болох хамгийн гайхалтай зүйл байсан” гэж хэллээ. Сассекийн гүн Харригийн энэ хүү нь Уэльсийн хунтайж Чарльзийн угсаа залгамжлагчдын долоо дахь залгамжир  болж байна.

Aguulga.mn