Вьетнамын иргэн, Ким Чен Уны ахыг хөнөөсөн Зоан Тхи Хыон суллагдлаа

2019-05-03

Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намын амь насыг 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Каула-Лумпурын нисэх онгоцны буудалд хөнөөсөн хэрэгт буруутгагдан Малайзын шоронд хоёр жил гаруй хоригдсон Вьетнамын иргэн Зоан Тхи Хыон өнөө өглөө суллагдав. Энэ эмэгтэй суллагдсан даруйдаа эх орноо зорилоо. Нэмж тодотгоход, түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн хэмээн хоригдож байсан, Индонези эмэгтэй Сити Аисью өнгөрсөн гуравдугаар сард мөн суллагдсан.

Уг болсон хэрэг: Ардчилсан Солонгос улсын иргэн  Ким Чолыг Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд явж байхад нь хоёр эмэгтэй гүйж ирээд нүүр рүү нь агааржуулагчийн бортгоор шингэн зүйл цацжээ.

Ким Чол хэмээгч нь удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Чен Нам, өөрсдийгөө телевизийн шоунд тохиолдлоор оролцогч боллоо хэмээн эндүүрч андуурсан, үл таних хүмүүс “үүнийг тэр эрхмийн нүүр рүү цац, бид бичлэг хийнэ” гэхээр нь гуйлтыг биелүүлсэн гэж тайлбарладаг хоёр эмэгтэй- Зоан Тхи Хыон, Сити Аисью нарын цацсан шингэн нь энгийн хөөс биш химийн зэвсгийн нэгэн төрөл-VX хор байсан нь удалгүй тогтоогдсон.  Ким Чен Уны ах Ким Чен Нам энэхүү хорноос хордлого авч нас барсан бөгөөд олон улсын шинжээчид хоёр эмэгтэйн үйлдлийг санаатай, санамсаргүй гэсэн эсрэг тэсрэг байр суурь илэрхийлдэг.

Санаатайд тооцогч нар энэ гэмт хэргийн захиалагч нь, Солонгосын төрийн тэргүүний албан тушаалын төлөө хүчтэй өрсөлдөгч болох төрсөн ах Ким Чен Намаа өөрийн замаас зайлуулсан Ким Чен Ун гэж харддаг.

Aguulga.mn