Г.Санчир: Анд найзуудаараа үнэ цэнтэй дурсамжийг бүтээх үдэш байх болно

2019-05-01

“Friends Night” төслийн зохицуулагч Г.Санчиртай ярилцлаа.

-“Friends night арга хэмжээг маргааш буюу тавдугаар сарын 2-ны өдөр “Никитон клуб”-т зохион байгуулах тухай сонслоо. Яагаад найзуудын үдэш гэж онцлох болсон юм бэ?-Хүн бүрт ээж аав гэр бүл нь хамгаас чухал. Мэдээж энэ эрхэм хүмүүсийн тоонд найзууд ч бас орно. Найзууддаа л бид ээж аавдаа хэлэхгүй нууцаа хэлж, тэд маань л жаргал зовлон гээд бүхий л зүйлд хамт байдаг хүмүүс.Гэхдээ сүүлийн үед ажиглаад байхад сошиал хэрэглээ нэмэгдэхийн хирээр найзууд нэг нэгэнтэйгээ нүүр тулж уулзах нь багасаж, амьд харилцаагүй болоод байгаа юм болов уу. Өмнө нь чи минь мундаг шүү… гээд халуун дотноор тэврээд урам өгдөг байсан бол одоо лайк дараад эсвэл зүрх дараад л өнгөрч байна. Гунигтай байхад нь нулимсыг нь арчаад жаргал зовлонгоо ярьчихдаг байсан бол одоо гунигтай байна гэсэн эможи дараад л тэвчээртэй байгаарай гэсэн комент бичээд л болоо. Нэг ёсондоо найзууд агаараар хоосон нөхөрлөөд байна гэж харагдах болсон. Тиймээс л бид найзууд гэсэн нандин сэтгэлээр нөхөрлөсөн хүмүүс заавал бие бидээ цаг гаргаж байгаасай. Нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлсэн орчинд уулзаж, зөвхөн тэд хамтдаа л бүтээж чадах дурсамжийг үлдээхийн төлөө энэ арга хэмжээг зохион байгуулахаар зориод байна.

– Би найзуудтайгаа хааяа нэг газар уулзаад ярьж хөөрчихдөг хүн л дээ. Тэрнээс илүүг мэдрүүлэх нь ээ?

– Ер нь дэлхий нийтийн чиг хандлагыг харсан ч архи дарсыг соёлтой хэрэглэх болсон цаг үе шүү дээ. Манайд болохоор найзуудтайгаа уулзлаа гэхээрээ эхлээд пабд жаахан ууж байгаад бүжиглээд эсвэл караокейдаад явчихдаг. Энэ нь гэр бүлийнхэнд нь ч таатай санагддаггүй. Найзуудын нэр хүнд ч унадаг. Тийм болохоор найз нөхөдтэйгээ уулзаад сайхан ярьж хөөрөнгөө олон янзын сонирхолтой тэмцээнд оролцож, хамтдаа дуулж хуурдаад, бүжиглээд, дундаасаа шилдгээ шалгаруулах зэргээр хөнгөн хөгжилдөж, инээд хөөрөөр дүүрэн үдшийг өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр зорьсон. Никитон клубын шилдэг тогооч нар маань ч найзуудад зориулсан тусгай хоолны сетийг хүртэл зохиосон байгаа. Гүргэр найзын сет, Сэмбэгэр найзуудын сет гэх мэт цааш нь өөрсдөө ирээд амтлаад үзсэн нь дээр байх аа.

-Энэ үдэш маань ганцхан зохиогдоод өнгөрөх юм уу? Цаашлаад үргэлжлэх үү?

-Манай Concept International-ийн залуус Никитон клубтэй хамтран долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мэдээж 7 хоног бүр найзуудад зориулсан өвөрмөц сэдэвтэй бйна. Яагаад зөвхөн охидын үдэш байж болохгүй гэж. Эсвэл 70-80-аад оныхон, 80-90-ээд оныхон гээд сэдэвчлээд хийх зэргээр олон төлөвлөгөө байна. Манай арга хэмжээний гол нүүр царай болсон Жижигээ Цогтоо хоёр маань ч найзууд. Энэ ажлыг хийж байгаа хүмүүс ч найзууд.Тийм болохоор хамгийн гол нь бид найзууд хэмээх агуу ертөнцтэй хүн бүрийг сэтгэлийн таашаал авч, найзаараа бахархаж, найзынхаа дэргэд ямагт хамт байгаасай гэж хүсэж байна. Он цагийн эрхэнд эсвэл сошиалд нөхөрлөлөө бүү замхруулаасай гэж хүсэж байна.Дашрамд энэ төрлийн арга хэмжээ нь бидний хувьд үйл ажиллагааны маань нэгээхэн хэсэг юм. Бид цаашдаа залууст зориулсан олон ажил хийхээр төлөвлөж байгаа.Ингээд Friends night дээр найзтай хүн бүрийг ирээсэй гэж урьж байна.

Эх сурвалж: livetv.mn