В.Путин Ким Жон Ун нар зөвхөн хоёр орчуулагчтайгаар хаалттай уулзалт хийж байна

2019-04-25

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хойд хөрш ОХУ-д хийж буй айлчлалын хоёр дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийх уулзалтаар үргэлжилж байна.

Владивосток хотын эртний түүхтэй Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн байранд хоёр улсын төрийн тэргүүний хаалттай уулзалт эхэлжээ.

Ким Жон Ун эх орноосоо авчирсан тусгай хамгаалалт бүхий лимүзингээсээ Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн үүдэнд буухад Владимир Путин угтан авчээ. Үүний дараагаар Ким Жон Ун болон Владимир Путин нар зөвхөн хоёр орчуулагчтайгаар хаалттай уулзалт хийхээр тусгай бэлдсэн өрөөнд орсон байна.

Хаалттай уулзалтын дараагаар айлчлалын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээрийн ширээний ард суух ажээ.

Маргааш Владивостокийн театрт “Нойрсож буй гоо гүнж” балетийг Зим Жон Ун үзэж сонирхох бололтой.

News1.mn Р.Гэгээ