Хаврын ядаргаанаас М.Амбага докторын “Салимон” аварна

2019-04-24

Д.Бат-Очир

Одоогоос гурван жилийн өмнө Доктор М.Амбагын шинэ нээлт дэлхийд үнэлэгдэж, тэрээр “…Монголчууд Нобелийн шагналд ойртлоо” гэж мэдэгдсэн.

М.Амбага доктор цоо шинэ NCM хэмээх мэдлэгийн ачаар дорно дахины уламжлалт анагаах ухааныг орчин цагийн анагаах ухаантай холбож, оношилгоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх нээлт хийсэн. Ингэж анагаах ухаанд хувьсгал хийснийг олон улсад хүлээн зөвшөөрсөн хэрэг.

Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ы доктор, профессор тэрээр “Салимон”, “Нефромон”, “Хоффитас” эмүүдийг хамтран бүтээсэн юм.

Энэ удаад бид М.Амбага докторын бүтээл болох “Салимон”-ыг танилцуулж байна. Учир нь хавар цагийн ядаргаа, дархлаа сулралтын эсрэг “Салимон” онцгой үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Тэрээр “Энэ эмийг хэрэглэж эхэлсэнээс хойш 14-21 хоногийн хугацаанд эмчилгээний үр дүн илэрдэг нь тогтоогдсон. Манай хүмүүс аливаа эм бэлдмэлийг уугаад л шууд үйлчлэх ёстой юм шиг ойлгодог. Энэ эмийн хувьд 3-4 долоо хоногийн дараа тодорхой үр дүн гарч ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Үүний дараа 2-3 сар завсарлаад дараа нь дахин хэрэглэнэ. Энэ хооронд ямар нэг гаж үйлчлэл байхгүй. Хэрэв манай эмийг уугаад өөрт нь байгаагүй ямар нэг гаж нөлөө илэрсэн бол бидэнд хэлэх хэрэгтэй. “Салимон” эм нь спиртийн ханд учраас бага балчир насны хүүхэд хэрэглэх хэцүү” гэж байна.

М.Амбага доктор энэ эмийг гаргаж авахдаа ард түмний аман сурвалжаас эх авчээ. “1993 онд судалгаа хийж байхад Дундговь аймгийн Өлзий сумаас мэдээ ирсэн юм. манай нутагт нэгэн сонирхолтой ургамал байдаг. Судлах эрдэмтэн байвал ирж судлаач гэсэн. Нутгийн хүмүүс тэрхүү ургамлыг хавганасан болон цусаар шээсэн үедээ хэрэглэдэг гэж зааж өгсөн. Тэгээд энд авчраад амьтанд туршиж үзсэн. 5-6 жил туршсаны дараа үр дүнд хүрсэн. Гол түүхий эд нь нарийн навчит тахилт гэдэг ургамлаас гаргаж авдаг. Үйлчлэгч бодис нь финалт нэгдэл байдаг” гэж ярьсан.

Улмаар Доктор Б.Саранцэцэгтэй хамтран 1997 онд бүрэн хийж дуусгасан байна.

Энэхүү “Салимон” эмийг бүтээсэн Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага болон доктор, профессор Б.Саранцэцэг нарын зохион бүтээсэн салимон, нефромон эмэнд барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүхий 9164, 9165 тоот гэрчилгээг 2011 оны наймдугаар сарын 17-нд Оюуны өмчийн газрын шийдвэрээр олгожээ.

“Салимон” эмийн талаар товч хүргэхэд,

-Шинэсэрхүү бударгана ургамлын газрын дээрх хэсгээс бэлтгэсэн хандмалын найрлагатай.

-Фраксетин, фраксин, миксозин-D зэрэг нийлбэр кумарин ба нийлбэр эйкозонойд зэрэг үйлчлэх бодистой.

-Бэлдмэл Т-лимфоцит, лимфоцит, макрофаг гэсэн гурвал эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхжүүлж, лимфоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх, иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах. Хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдлын үед антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх, дархлаа дутагдлын бүх хүнд хүндрэлийг багасгах, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах, уураг, липид, амин хүчлийн нийлэгжилтийг багасгаx, нойр ба хоолонд сайн болгох, сэтгэл санааг тайвшруулах зэрэг олон үйлдэл үзүүлнэ. Салимон бэлдмэлийн нөлөөгөөр бүх төрлийн хавдар өвчний үед болон хорт хавдарын туяа эмчилгээний үед илэрдэг дархлаа дутагдлын хэлбэрийн урвалууд багасч, Т-хелпер эс ба Т-супрессорын харьцаа нэмэгдэн Т- супрессор эсийн хэт эмгэг идэвхжил дарангуйлагддаг. Мөн хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдрын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооны идэвхийг дээшлүүлэх Фармакологийн үйлдэлтэй.

-Хэрэглэх заалтын хувьд бүх төрлийн хорт хавдар, хорт хавдрын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах, хоол тэжээлийн дутагдал болон тураал, өвчинд амархан нэрвэмтгий болох, антибиотик эмчилгээ, архаг ужиг явцтай өвчин, халдварт өвчин, мэс заслын дараа тус тус дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

-Хэрэглэх арга, тун нь өдөрт 20-30 дуслаар 3 удаа ууна.

-Гаж нөлөө тогтоогдоогүй.

-Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

-Анхааруулах зүйл нь “Салимон”-ы найрлагад этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.